10:40 PM Test Drive Unlimited 2 [www.GooDcLaSS.it.MN] | |
[www.GooDcLaSS.it.MN]![]() Хэрэв та бүхэн хагас сайн өдрийн нэвтрүүлгээ үзсэн бол энэ нийтлэл танд танил санагдах байхаа. Тиймээ энэ бол TEST DRIVE UNLIMITED 2. Нэвтрүүлгээр тоглоомын танилцуулгыг сонсоод тоглох хүсэл төрсөн бол эсвэл энэ тоглоомыг хараахан тоглож амжаагүй яваа бол одоо танд тоглож үзэх боломжыг TEAM GAMEZ олгож байнаа. Тоглоомоо татхын өмнө тайлбар болон танилцуулгыг уншиж танилцсаны эцэст татах эсэхээ шийдээрэй!!! За ингээд TEST DRIVE UNLIMITED 2!!! Эрчийг мэдэр гэхдээ бүү хэтэр... Энэ оны эхээр гарсан, бараг анхны уралдааны төрөлд хамрагдах TEST DRIVE UNLIMITED 2 ыг танилцуулж байна. Тоглоомыг Eden Games хөгжүүлж, олон нийтэд түгээх ажлыг Atari гүйцэтгэж тоглоом сонирхогчид тэр дундаа хурд хүчийг бишрэн шүтэгчдийн гар дээр 2011.02.11 иржээ.
Танилцуулга : Энэ тоглоом бараг л та бидний мэдэх алдарт SIMS тоглоом дээр машины уралдааны горимыг суулгачихсан юмшиг. Test Drive Unlimited – ын ертөнцөд тө өөрийн хүссэнээрээ амьдрах боломжтой. Хотоор салхи татуулан дэмий тэнэж, баян тансаг амьдралын төлөө энэ тоглоомын ертөнцөд өөрийн ганц гаршсан зүйл болох жолоочийн ажилаар тэмүүлэх болно. Гэхдээ энэ нь Хагаа буюу халтуур хийнэ гэсэн үг биш юмшүү уншигчидаа. Тоглоомыг эхлүүлэхэд хөгжмийн хэмнэл таныг сайхан хүүхэн, баян эрчүүлээр дүүрэн үдэшлэг дээр аваачинэ. Тэндээс та өөрийн тоглох дүрийг сонгон авах бөгөөд эрэгтэй эмэгтэй аль нь ч байж болно. Дүрээ сонгосны дараа таныг нэгэн бүсгүй дуудаж төрсөн өдрийн мэнд хүргээд бэлгийг тань гардуулах болно. Бэлэг нь юу гээч? Өө бурхан минь ДҮРЭЛЗЭН БУЙ ГАЛ МЭТ ЧАС УЛААН ШИНЭ ЗАГВАРЫН FERRARI байх болно. Тэгээд л та энэ сайхан унаандаа суугаад л хар замыг улайстал давхина даа гэж. Хамгийн инээдтэй нь энэ зүгээр л нэг зүүд байх агаад өнөөх сайхан хүүхэн таны босс, гал мэт улангассан Ferrari ч мөн боссынх тань ба гол дүр та зүгээр л нэг өөрийгөө мэргэжлийн жолооч гэж боддог эзнийхээ машинд дуг хийчихээд зүүдэлж байсан жолооч байж таарна. Гэхдээ танд АЗ таарах болно. Таны эзэн SOLAR CROWN нэртэй уралдааны зохион байгуулагч байж таарах бөгөөд уг уралдааны хамгийн алдартай жолоож гэмтэж тэмцээнд оролцож чадхаа больсноор гарцаагүй байдлаар таны дүр SOLAR CROWN нд оролцохоор болно. Ингээд л гэнэт таныг аз өндөр хурдаар дайрч сайхан амьдралын үүд нээгдэнэ. Гэхдээ энэ бүхэн зөвхөн тоглогч таны ур чадвараас шалтгаалах болно гэдгийн битгий мартаарай. Тоглолт : Нар шарсан Ibiza арлаар хүссэнээрээ зугаалж, тэмцээн уралдаанд амжилттай оролцож хэтэвчээ түнтийтэл нь зузаатгаж, ганган чамин хувцасаар гангарч, амьдрах байр сууцаа дээшлүүлж, гражаа дүүртэл машин чихэх ийм л сайхан боломжийг танд TEST DRIVE UNLIMITED 2 тоглоом олгож байна. Мөн өөрийн цуглуулганд байгаа машин бүрийг нэг бүрчлэн өөрийн сонирхолд нийцүүлд тоноглож, хурд хүчийг нэмж өнгө төрхийг шинэчилж болно гээд боддоо!!! Харин уралдааны тухайд гэвэл жинхэнэ мэргэжлийн түвшинд байх болно. Энэ тоглоом урьд таны тоглож байсан тоглоомууд шиг гарын зугаа гаргах төдий эд биш гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу!!! Учир нь таны уралдааны үед замын онцлогоос авахуулаад л цаг агаар хүртэл нөлөөлөх болно гээд боддоо!!! Audi RS 5 аас авахуулаад л Audi R8 Spyder 5.2 FSI Quattro хүртэл, дэлхий дээр хамгийн хурдан гэгдэх Bugatti төрөл төрлөөрөө, Италийн Ferrari нууд Ford – ын хамтаар Nissan тай мэдээж яаж Германы Mercedes Benz –ыг мартаж болох билээ. Харин энэ дундаас миний анхаарлыг өөр дээрээ соронзон мэт татсан нэгэн унаа гэвэл, яг л дуунаас хурдан онгоц мэт Pagani Zonda Tricolore байлаа. Энэ мэтчилэн тоолж баршгүй янзын янзын олон төмөр хүлэг TEST DRIVE UNLIMITED 2 тоглоомонд багтжээ. Мэдээж энэ бүхнийг бүгдийнэ та унаж давхина шүү дээ. Screen Shot : ![]() Шаардах үзүүлэлт :
TATAX http://share.duugi.com/xa7lyfcxhmua/Test_Drive_Unlimited_2__www.gamez.mn_.part01.rar.html http://share.duugi.com/1x21uptf62zb/Test_Drive_Unlimited_2__www.gamez.mn_.part02.rar.html http://share.duugi.com/3mmjz3nb0w0s/Test_Drive_Unlimited_2__www.gamez.mn_.part03.rar.html http://share.duugi.com/53gpt9chldvp/Test_Drive_Unlimited_2__www.gamez.mn_.part04.rar.html http://share.duugi.com/Iconic/ala05lvacgiy http://share.duugi.com/Iconic/gdkl8u5uc8oj http://share.duugi.com/Iconic/fjzbmatol632 http://share.duugi.com/Iconic/zsidbhghdfea http://share.duugi.com/wg2frutm4uib/Test_Drive_Unlimited_2__www.Goodclass.tk_.part09.rar.html http://share.duugi.com/2bwnaa8lu9al/Test_Drive_Unlimited_2__www.Goodclass.tk_.part10.rar.html http://share.duugi.com/km5nghjigdxl/Test_Drive_Unlimited_2__www.Goodclass.tk_.part11.rar.html http://share.duugi.com/0et8jbyu8dfr/Test_Drive_Unlimited_2__www.Goodclass.tk_.part12.rar.html http://share.duugi.com/xdcwo23z1izv/Test_Drive_Unlimited_2__www.Goodclass.tk_.part13.rar.html http://share.duugi.com/3skggbe2avjp/Test_Drive_Unlimited_2__www.Goodclass.tk_.part14.rar.html + Crack http://share.gogo.mn/1inTFskw4q57711301306791/TDU2 Crack.rar Танийг хундэтгэсэн: www.Goodclass.tk | |
|
Total comments: 0 | |