Welcome, Guest
Main » 2011 » 6 сар » 28 » Түвд Мастив
11:30 AM
Түвд Мастив

                                          
       

Гарал үүсэл:

Түвд Мастив нь дэлхий дахинаа тархсан эртний Мастив төрлийн нохдоос үүсэлтэй юм. Эдгээр Мастив ноход нь М.Э.Ө 1100 оны үед байсан байх гэж үздэг бөгөөд Гимлайн уулсаар тусгаарлагдасан Түвдийн газар нутагт өсөж, хувьсан өөрчлөгдсөөр өнөөдөр бидний мэдэх Түвд Мастив (банхар) болон үлдсэн байна. Тэднийг мал сүрэг, өмч хөрөнгө хамгаалахад ашиглаж иржээ. Тэднийг өдрийн цагаар уяж, хашин, шөнийн цагаар сул тавьдаг байжээ. Заримдаа ганц нохой бүхэл бүтэн нэг сууринг хамгаалах нь ч байж. Тэднийг догшин ширүүн болгон өсгөхийн тулд гөлөг байхаас нь уядаг байсан байна. Түвд Мастив нь өөрийн уугуул орчноос гадна өөр ямар ч цаг уур бүхий орчинд амьдрах чадвар нь чонотой төстэй юм. Энэ нь энэхүү балар эртний үүлдрийн хамгийн их анхаарах гол шинж чанар нь юм. 1800-аад оны дунд үед Английн хатан хаан Виктория эдгээр нохдоос нэгийг авч байсан байна. Ингэснээр энэхүү тусгаарлагдсан бүс нутгаасаа тэд анх гарсан байна. Үүний дараагаар олон нохдыг Англируу импортлосон байдаг аж. Тэр цагаас хойш Англичууд энэхүү үүлдрийн стандартыг бичиж, өсгөн үржүүлж эхэлсэн байна. Алдарт жуулчин Марко Поло өөрийн тэмдэглэлд бичихдээ "Түвд Мастив нь илжигний дайны өндөртэй, дуу нь хүчирхэг, яг л арслан шиг” хэмээн бичсэн байдаг байна. Түвд Мастив нь Энэтхэг, Непал, Афганистан, Монгол зэрэг улс орнуудад бас тархсан бөгөөд орон орны хэлээр өөр өөрөөр нэрлэгддэг байна. Түвд Мастивыг Непалд "Bhote Kukur”, Хятадад "Zang’ao”, Моноглд "Bankhar” гэж дуудаг хэмээн албан ёсоор бичсэн байдаг байна.
1970-аад онд Энэтхэг, Непал, Афканаас бусад улс оронлуу ихээр импортлосон байна. Одоо Түвдэд байгальдаа байгаа ноход нь ховордсон бөгөөд зөвхөн нохой үржүүлгийн газраас л олж болох болж. Мөн Америк, Англид өсгөн үржүүлдэг бөгөөд нэр хүндтэй нохдын тоонд зүй ёсоор орсоор байна. 1974 онд Америкт Америкийн Түвд Мастивын Холбоо байгуулагдаж байжээ. 2006 онд Америкийн Нохой Үржүүлгийн Клуб Түвд Мастивыг албан ёсоор бүртгэж авчээ. 2008 онд Түвд Мастив анх удаа Westminister Kennel Club Show дээр өрсөлдсөн байна. Мөн Түвд Мастивыг арслан толгойтой(арслан шиг зогдортой, үс ихтэй, жижиг толгойтой), бар толгойтой гэсэн хоёр янзын хэлбэртэй байдаг гэж үздэг ажээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын хөрөнгөтнүүд өөрийн бэл бэнчинг харуулахын тулд Түвд Мастивыг худалан авдаг болжээ. 2009 оны 09 сарын 10-ны өдрийн The Times сонин дээр бичсэнээр Хятадын нэгэн баян эмэгтэй "Yangtze” гэх дуудлагатай 18 сартай эр нохойг 582.000$-оор худалдан авсан нь хамгийн үнэтэй зарагдсан нохойн жагсаалтад 2-р байрт орсон байна.


  

 


Ерөнхий байдал:

Түвд Мастив нь бат бөх ясны бүтэцтэй аварга том, лагс биетэй нохой юм. Бие нь бага зэрэг урт, өндрийн хэмжээнээсээ бага зэрэг урт биетэй. Өргөн, хүнд, том толгойтой. Мөн хошуу нь өргөн бөгөөд бүх талаасаа тэгш дөрвөлжин харагддаг байна. Шүд нь хайчилсан эсвэл тэгш зуулттай байдаг. Дээд уруул болох жавьж нь доод уруулаа давж, бүрхсэн байдаг. Нүд нь сүүдэртсэн бор өнгөтэй. Чихнүүд нь урагшаагаа унжсан, толгойдоо ойрхон байрласан. Хүзүү нь нумарсан, булчинлаг, зогдортой байдаг байна. Эр нохойд зогдор нь илүү мэдэгдэхүйц их байдаг. Өд мэт сагсгар сүүл нь нуруун дээрээ эргэсэн байдалтай. Урд хөлнүүд нь шулуун, үсэрхэг, сарвуу нь муурныхтай төстэй хэлбэртэй, салаа хоорондоо үстэй. Давхар арьстай мэт үс нь маш их бөгөөд хүзүү, зогдор хэсгээрээ маш өтгөн, толгойн хэсгээрээ арай богинохон байдаг байна. Түвд Мастивын өнгө нь хар, бор, хөх саарал, халтар, цагаан, алтан шаргал хүртэл байдаг байна.
Түвд Мастив нь 61-71см өндөр, 64-78кг жинтэй байдаг байна. Зарим тохиолдолд 100кг хүрдэг аж. Бамбай булчирхай нь үрэвсэх, арьс болон чих нь үрэвсэж халдварлах зэрэг сул талтай байна. 5-12 гөлөг гаргадаг бөгөөд жилд нэг удаа ороо нь орж, 12-оос нэг сарын хооронд голдуу төрдөг байна.

Зан төрх:

Түвд Мастив бол зоригтой, аймшиггүй эрэлхэг, тайван амгалан, бодлогошронгуй нохой юм. Өөрийн гэр бүлд маш их үнэнч. Гадаа байхдаа шөнө их хуцдаг ба гэр дотор орхоороо чимээгүй болдог байна. Тэдэнд нохойн жинхэнэ байгалийн зэрлэг зан төрх байдаг. Тэдэнд бусад нохдоос ялгарах хэдэн бие даасан шинж байдаг нь зэрлэгдүү, догшин ширүүн, таамаглах аргагүй ааш авиртай, сургахад маш хэцүү юм. Тэд гадаа байх малын хамгаалагч бөгөөд чоно, ирвэс зэрэг махчин амьтадын эсрэг догшин, зэрлэг байж, өөрийн мал сүрэгт ойртдог хосгүй шинж байдаг байна. Тэднээр гэр орон, мал сүрэг мануулахад тун амар бөгөөд бусад үүлдрээс хожуу нас биед хүрдэг байна. Тэдэнд хатуу чанга, өөртэй итгэлтэй эзэн хэрэгтэй. Ингэснээр тэднийг зөрүүд, гажүүд болохоос сэргийлж чадна. Тэд өөрсдийн эзний ташаалд нийцэх асар их хүсэл байдаг байна. Тэд хүүхдүүдийг хайрладаг, гадны хүнд дасахдаа удаан, итгэж чаддаггүй, үргэлж анхааралдаа авч байдаг. Тэднийг яг нэг маягын арга барилаар өсгөн нас биед хүргэх хэрэгтэй. Зөв, тогтвортой сургасан нохой нь бусад амьтадтай нийцтэй байж чадна. Багаас нь зодолдож сургахгүй л бол бусад нохойтой маш эвтэй байдаг. Түвд Мастив өөрийгөө эзнээсээ илүү хүчирхэг гэж бодох юм бол эзнээ хэзээч сонсохгүй болдог байна. Иймд тэднийг ямар үед гутардаг, сул дорой болдгийг нь мэддэг байх нь чухал бөгөөд тэр үед нь түүнийг удирдан дагуулдаг байх хэрэгтэй. Ер нь туршлагатай эзэд түүнд хэрэгтэй.

Амьдрах орчин:

Тэднийг маш сайн сургасан үед л орон сууцанд тэжээж болно. Тэд гэр дотор хөдөлгөөн багатай байдаг. Тэднийг өдөр бүр гадуур дагуулж алхуулж байх нь зүйтэй. Ингэхдээ түүнийг үргэлж хажуудаа эсвэл хойноо хөтөлж байх ёстой. Ингэснээр тэд эзнээ зам заагч, удирдагч гэж ойлгох бөгөөд эзнээ ч хүндлэн хайрлах болно. Өсөн торниж буй нохойг хэт ачаалалд оруулах хэрэггүй, тэдний бат бэх яс нь бүрэн бэхжитлээ уддаг бөгөөд яс, булчин, үе мөчнүүд нь эмзэг байдаг байна. Тэдний үсийг тогтмол самнаж арчилж байх хэрэтгэй бөгөөд өвөл маш их өтгөн болж, өнгө үзэмж нэмдэг. Цаг агаар дулаарах үед, хавар үс нь нэг удаа гууждаг байна.

 

Views: 291 | Added by: BeK-Bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]