10:17 AM өөрчлөлт хийхээр оролдож байна | |
Зовлонгүй мөртлөө жаргаж чадахгүй, элдэв зүйлээс айж болгоомжилж, бусдад эргэлзэж, сэжиглэж, гацалтын амьдралаар амьдраад уджээ би. Тэр тэгчих боловуу энэ ингэчих боловуу гээд л хоосон төсөөллөөсөө өөрөө айж, сэтгэл мэдрэлийн өвчин тусч, бүрэн галзуурахад ойрхон байлаа. Сэтгэл дотор үргэлжийн айдас түгшүүр, болгоомжлол, бусдыг хардаж сэрдэж, сэтгэлээ хордуулаад... гудамжаар таагүй хандлагатай хүнтэй таарахаараа өөрөөсөө бурууг хайж, яагаад надад хүмүүс дургүй байгаан? бусдад таалагдаж, хүндлүүлэх чадваргүй хэмээн өөртөө гутарч, ер нь л утгагүй амьдралын урсгалаар хөвж явсаар өдийг хүрчээ. Тиймдээ ч аз жаргал, сайн сайхан зүйл болоход энэ бүхэн хэзээ нэгэн цагт алга болно доо гэсэн айдсаар хүлээн авч, жаргах орон зайг зүрхэндээ гаргаж байсангүй. Одоо харин хандлагаа өөрчилж байна. өдөр бүр шинэ зарчим шинэ сайхан зүйлсээр өөрийгөө цэнэглэж, жаргалын мэдрэх өчүүхэн ч боломжийг алдахгүй байя. Өнөөдрийн 3 зарчим бол: 1. Үргэлж эерэг зүйл бодож, хэрэггүй сөрөг бодлуудыг толгойноосоо хөөн зайлуулах. Тэртэй тэргүй бодлоо, санаа зовж айлаа гээд бүх юм шийдэгдэхгүй учраас зүгээр л тэр таагүй бодол мэдрэмжүүдийг өөрөөсөө үргээе. 2. Хүнтэй муудалцах, шууд сөргөлдөхөөс зайлсхийх. Сэтгэлийн эмх замбараагүй тогтворгүй байдал намайг хүмүүстэй эвгүй, дайсагнаж, хардсан хандлагатайгаар харьцахад хүргэж. сайн хүмүүсийг гомдоож, муу хүмүүсийн хорыг улам нэмж, өөрөө өөртөө урхи занга бэлдэж байж. Нэгэнт бүрэлдсэн таагүй уур амьсгал миний сэтгэлийн хамаг зовлонгийн үндэс болж байж. Одоо харин тэгэхгүй ээ. Үргэлж нүүрэндээ инээмсэглэл тодруулаад, бусдад итгэж, урам зориг өгч, асуудлыг эв зүйгээр шийдэж сурнаа 3. Асуудал бэрхээлийг өөрийнхөө хамгийн сайн гэсэн хувилбараар хичээнгүйлэн шийдвэрлэх: Чадахын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ, миний хүч хүрэхгүй цэг хүртэл. Do my best ингэдэг байхаа ![]() | |
|
Total comments: 0 | |