Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах
тэмцээн болоод эр эмгүй GOAL гэж хашгирч байна. Энэ уур амьсгалтай
холбогдуулан та бүхэнд Pro Evolution Soccer 2010 ыг хүргэхээр шийдлээ.
Konami гаас эрхлэн гаргадаг Pro Evolution Soccer нь EA гийн FIFA гаас
илүү болохоо жил ахих тусам харуулсаар л байна. Ер нь EA ын спорт
тоглоомууд ердөөсөө амжилт олдоггүй. NBA live ийг 2K, NFS ийг DIRT,
харин FIFA г PES няц дарсан. За тэгээд хөл бөмбөгийн улаан FAN үүд нь
гайхамшигт PES 2010 аа хүлээн авна уу !
Тоглолт : Тоглож
эхлэхэд л шууд юун EA spots, юун FIFA гэсэн бодол толгойд орж ирлээ.
Надад Game Mode оос өөрийгөө зохиогоод сонирхогчийн багаас авхуулаад
League д ортлоо өөрийгөө хөгжүүлэн тоглож Super одын зэрэгт хүртлээ
тоглож алдарт гарах нь үнэхээр их тааладлаа. Олон улсын багууд болон
League ийн байгуудаар бүгдэнгээр нь тоглох боломжтой. Тоглолтын хувьд
бөмбөг эзэмшилт, хууралт, тоглогчдын хөдөлгөөн гээд л бүх л юм нь бодит
мэт гайхалтай тоглоомчид маань өөрсдөө тоглож үзээд ямар болж вэ ?
гэдэг асуултант хариулна бизээ. Үүгээр ч зогсохгүй тун дажгүй
зураглалтай юмаа. Зайлшгүй дурьдах хэрэгтэй бас нэг юм бол дуу юм. Дуу
үнэхээр янзтай юмаа яг л хэдэн сая үзэгчидээр дүүрэн Stadion дээр
байгаа сэтгэгдэл төрүүлэхүйц юмаа ...