Welcome, Guest
Main » 2011 » 6 сар » 28 » Ди Мариагийн төлөө 40 сая фунт
10:48 AM
Ди Мариагийн төлөө 40 сая фунт

                                    2008 оны намар 32.5 саян фунтээр Робиньог худалдан авч премьер лигийн наймааны дээд амжилтыг эвдэж байсан Манчестер сити энэ амжилтаа дахин эвдэхээр төлөвлөж байна. Тэд Бенфикагийн жигүүрийн хагас хамгаалагч Ангел Ди Мариаг авахаар 40 сая фунтын санал тавьсан сураг байна. Мөн Ди Мариагийн багийн анд Давид Луйз хэмээх төвийн хагасын төлөө 35 сая фунт нийтдээ 75 саяар арилжаа наймааны захыг доргиох нь. Мэдээж хэрэг энэ шилжилтүүд ДАШТ-ий дараа хийгдэнэ. Эдгээр тоглогчдоос гадна ”баян” сити Ливерпулийн Торрес, Жеррард нартай нэр холбогдоод байгаа юм. Ситигийн араб эздийн ийнхүү өгөөмөр загнах болсон шалтгаан нь мэдээж баг нь аваргуудын лигийн эрх авахад ойрхон байгаатай холбоотой. Хэрвээ Сити авргуудын лигт орж чадвал зуны наймааны зах дээрээс 200 сая фунтэд тоглогч авах эрхийг Манчинид өгөхөд бэлэн байгаа гэнэ. Хөлбөмбөгийн мэргэжилтнүүд энэ явлдыг хараад ”тэдэнд мөнгө байна, бид одоо тэгээд юу хийж чадах билээ дээ” хэмээн шогширч байгаа аж. 22 настай Ди Мариаг ийнхүү өндрөөр үнэлэх болсон шалтгаан нь мэдээж Европын лигтэй холбоотой. Бенфика Английн Эвертоныг хэсэгтээ 5-0 , 2 : 0 гэсэн харьцаагаар ялж томоохон шуугиан дэгдээсэн юм. Мөн түүний багийн анд Давид Луйз ч багаа шөвгийн найм хүртэл тэмцэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Харамсалтай нь Бенфика шөвгийн наймд Ливерпульд ялагдаж тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
Views: 259 | Added by: BeK-Bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]