Welcome, Guest
Main » 2011 » 6 сар » 28 » Челси Английн аварга
10:47 AM
Челси Английн аварга

                                             Челси премьер лигийн сүүлийн тойрогт Уйган Атлетикийг 8:0 -ээр бутниргэж 4 дэх удаагаа английн аварга боллоо. Тэд зүгээр ч нэг түрүүлсэнгүй премьер лигийн гоолын рекордыг эвдэж нэг улиралд 103 гоол оруулсан амжилтаар лигийн титмийг хүртэж байна. Мөн багийн гол довтлогч Дрогба энэ тулаанд хет-трик хийж 29 гоолтойгоор лигийн мэргэн буучаар тодорлоо.

1999-2000 оны улиралд МанЮ 97 гоолтой лигийн аварга болж байсан амжилтыг Челси ийнхүү эвдлээ. Английн хөлбөмбөгийн түүхэнд түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан амжилтыг Астон Вилла эзэмшдэг. Тэд 1931 онд түрүүлэхдээ 128 гоол оруулж байжээ.

Стенфордод болсон тоглолтын талаaр эргэн ярья. 37 дахь минутад зочин багийн Калдуэлл Лампард дээр алдаа гаргаж улаан хуудсаар торгуулсан тул тэдний ялалт байгуулах боломж маш өндөр болсон. Өмнө нь Анелка 6 дахь минутад эхний гоолыг оруулаад байсан бол энэ улаан хуудасны торгууль болох пеналтийг Лампард хаалганд оруулснаар тооны харьцаа 2 : 0 болон холдсон.

Хоёрдугаар үе эхлээд ид ирэн дээрэ байгаа Челсигийн довтлогчдыг яаж хичээгээд Уиганчууд зогсоож чадахгүй байлаа. 54 дэх минутад Калу, хоёр минутын дараа Анелка гоолдож Челси энэ тоглолтоос ялалт авах нь тодорхой боллоо. Улмаар мэргэн буучын шагнал авахаар тэмцэж байсан Дрогбагийн шоу эхэллээ. Рүүнитэй адил 26 гоолтой байсан Дрогба 63 дахь минутад улиралын ээлжит гоолоо оруулж дараа нь торгуулийн цохилтоос 28 дахь гоолоо оруулснаар мэргэн буучаар шалгарах нь тодорхой болсон.

Сэтгэлзүйгээрээ нэгэнт буугаад өгчихсөн Уиганчуудаар Челси жинхэнэ ”тоглож” гоолыг ар араас нь бөмбөгдөж эхэллээ. 80 дахь минутад Дрогба 3 дахь гоолоо оруулж, 90 дэх минутад Эшли Коул гуядсан цохилтоор гайхалтай тоглолтын гайхалтай төгсгөлийг барьсан юм.
Тэдний энэхүү ялалт нь энэ улиралд байгуулсан хамгийн ялалтуудын нэгэнд зүй ёсоор тооцогдоно. 11 сард Тоттенхэм Уиганыг 9 : 1-ээр бутниргэж байсан бол энэ удаа Челси энэ удаа тэднийг 8 0-ээр буулган авлаа. Челси энэ улиралд 3 удаа 7 гоолоор өрсөлдөгчөө ялж байсан бол сүүлийн тойрогт 8 гоол оруулж хамгийн ялалтаа байгуулж байна.

Лондон. 41,383 үзэгч .
ЧЕЛСИ – УИГАН – 8:0 (2:0).
Гоол : Анелька, 6 (1:0). Лэмпард, 32-с пенальти (2:0). Калу, 54 (3:0). Анелька, 56 (4:0). Дрогба, 63 (5:0). Дрогба, 68-с пенальти (6:0). Дрогба, 80 (7:0). Э.Коул, 90 (8:0).
Шар хуудас : Калу, 55, Дрогба, 74 (Челси), Гохури, 41, Нзогбиа, 49 (Уиган).
Улаан хуудас ; Калдуэлл, 31 (Уиган).
Челси: Чех, Иванович (Беллетти, 59), Алекс, Терри, Э.Коул, Лэмпард, Баллак (Матич, 70), Малуда, Калу (Д.Коул, 59), Дрогба, Анелька. Уиган: Поллитт, Мельхиот, Гохури, Калдуэлл, Фигероа, Бойс, Маккарти, Уотсон (Томас, 62), Диаме (Шарнер, 72), Нзогбиа, Родальега (Мозес, 81).
Views: 284 | Added by: BeK-Bilguun | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]